“ГАН ДАРТС” КЛУБЫН ТАМИРЧИД АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах дартсын тэмцээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн “Ган дартс” клубын тамирчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
“Гэрэлт Сум” дартсын холбооноос зохион байгуулсан тус тэмцээн 2026 оны арваннэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд болж, нийт 10 төрөлд шилдгүүдээ тодруулсан юм. Оюун ухааны төвлөрөл, гарын ур дүй, сэтгэл зүйн тэсвэр хатуужил шаарддаг дартсын спортын энэ удаагийн тэмцээнд “Ган дартс” клубын тамирчид хосын болон багийн төрөлд өндөр амжилт үзүүлсэн байна.
Тодруулбал, Холимог хосын төрөлд Б.Ариунболд, Г.Лхамрэгзэдмаа нар тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн бол Эрэгтэй дан хосын төрөлд Б.Ариунболд, Г.Чинбат нар дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртжээ.
Мөн Багийн төрөлд Б.Ариунболд, Г.Чинбат, Г.Лхамрэгзэдмаа нарын бүрэлдэхүүнтэй “Ган дартс” нэгдүгээр баг аваргын алтан медаль хүртсэн байна. Харин Д.Жавхлантөгс, Э.Энхмэнд, Х.Оюун нарын бүрэлдэхүүнтэй “Ган дартс” хоёрдугаар баг гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэд болжээ.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон “Ган дартс” клубын нийт тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.



