“АЛТАН НАМАР” МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих намрын аянд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулагдсан “Алтан намар” мод тарих өдөрлөгт (2026.10.07) оролцлоо.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК тус цэцэрлэгт хүрээлэнд 1,540 метр хашааг шилжүүлэн барих, 660 метр хашааг шинээр барих ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 139,000 ширхэг мод тарьснаас 1,000 ширхэг модыг Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д тарьж ургуулан, усалгаа, арчилгаа, хамгаалалтын ажлыг тогтмол хийж байна.


