Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт боллоо
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөний хүрээнд өнөөдөр (2026.10.21) сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, Нийгмийн даатгалын тухай багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, үйлдвэрийн ажилтан, албан хаагчдад мэдээлэл өглөө.




