“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК хариуцлагатай уул уурхайн кодексын зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, нөхөн сэргээлт болон тэдгээрт төрийн байгууллага, албан тушаалтнаас тавьж буй хяналт, хариуцлага” сэдэвт ерөнхий хяналтын сонсголд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн төлөөлөл оролцож байна.
Бид Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэй ордыг ашиглан уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ын зарчим, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
