ИРЭЭДҮЙН МЕТАЛЛУРГИЧИД “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ТЭЙ ТАНИЛЦЛАА
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Металлурги, металлын технологийн хөтөлбөрийн нэгдүгээр дамжааны оюутнууд өнөөдөр (2026.10.29) “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа, Гангийн үйлдвэртэй танилцлаа.
Танилцах аяллын хүрээнд оюутнууд ган үйлдвэрлэлийн үйл явц, технологийн онцлог, үйлдвэрийн бодит орчинтой танилцаж, онолын мэдлэгээ практиктай холбон ойлгохын зэрэгцээ сонгосон мэргэжлийнхээ онцлог, цаашдын ажлын байр, мэргэжлийн ур чадварын талаар илүү өргөн ойлголттой боллоо.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд металлургийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхжуулах зорилгоор 2025 оноос сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн нийт 20 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон байна.







