АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Нийл Вэрмильэн тэргүүтэй төлөөлөгчид “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д зочиллоо.
АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Нийл Вэрмильэн тэргүүтэй төлөөлөгчид орон нутагтай танилцах аяллын хүрээнд өнөөдөр (2026.09.21) “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д зочиллоо.
Төлөөлөгчдийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл, технологийн газрын дарга Г.Хишигбаяр хүлээн авч уулзан компанийн үйл ажиллагааг танилцуулсан юм.


