ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН КОДЕКСИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК санаачлан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэстэй хамтран “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийг хэрэгжүүлэх сургалтыг өнөөдөр (2026.10.20) зохион байгууллаа.
Сургалт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК дээр эхэлж, үйлдвэрийн холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагууд хамрагдсан бол үдээс хойших сургалтад аймаг, сумдын удирдлага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Сургалтаар авлигаас урьдчилан сэргийлэх, компанийн сайн засаглал, ил тод байдал, хөдөлмөрийн харилцаа, хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны менежмент, нутгийн иргэдтэй харилцах харилцааны талаар кодексийн шаардлага, хэрэгжүүлэх аргачлал, өөрийн үнэлгээ хийх зааврыг танилцуулсан юм.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хувьд 2025 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Кодексийг хэрэгжүүлснээр компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулахаас гадна олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

