Компанийн ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор компанийн спорт зааланд төрөл бүрийн соёл, спортын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Бүтээмж чанарын хөтөлбөрийн хүрээнд дараах спортын клубүүдэд 450 гаруй ажилтан тогтмол хамрагдаж улс, аймаг, сумын тэмцээнд уралдаанд амжилттай оролцож байна.
Спортын клубүүд:
- Ган зэв клуб – Үндэсний сур харваа – 2017 он
- Ган сум клуб – Үндэсний шагайн харваа – 2017 он
- Ган дөрөө клуб – Дугуйн спорт – 2018 он
- Ган бөмбөг клуб – Сагсан бөмбөгийн спорт – 2022 он
- Төмөрлөг клуб – Гар бөмбөгийн спорт- 2022 он
- Gan ping pong клуб – Теннисний спорт – 2022 он
- Ган дартс клуб – Дартсын спорт – 2022 он

“Ган зэв” клубийн Амжилтын түүхээс: Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадмаас “Ган зэв” клубийн тамирчид
- 2017 онд 3-р байр СНББХ нярав Г.Оюун.
- 2018 онд 2-р байр СНББХ-ийн нярав Б.Уугантуяа, 3-р байранд БО,ХАБЭА-н инженер П.Батжаргал,
- 2020 онд 1-р байр ҮТХ-ийн ахлах инженер Г.Ундармаа, 2-р байр ЦА-ны дарга Т.Ихтамир, 3-р байр СНББХ-ийн нярав Г.Оюун, 4-р байр БО,ХАБЭА-н инженер П.Батжаргал
- 2021 онд 4-р байр БО,ХАБЭА-н инженер П.Батжаргал, 5-р байр ҮТХ-ийн ахлах инженер Г.Ундармаа,
- 2022 онд 3-р байр СНББХ нярав Г.Оюун, 5-р байр БО,ХАБЭА-н инженер П.Батжаргал жил бүр амжилт гарган харваачдын чансаа өндөр байгааг дээрх амжилтууд харуулж байна.
“Ган сум” клубийн Амжилтын түүхээс:
- 2017 оны аймгийн авраг шалгаруулах тэмцээнд хувийн цуваа харвааны төрөлд 2-р байранд А.Мөнх-Эрдэнэ
- 2019 оны аймгийн авраг шалгаруулах тэмцээнд хувийн цуваа харвааны төрөлд 2-р байранд А.Мөнх-Эрдэнэ
- 2020 оны аймгийн авраг шалгаруулах тэмцээнд багийн харвааны төрөлд Ган сум баг 2-р байранд
- 2021,2022 оны аймгийн авраг шалгаруулах багийн харвааны төрөлд Ган сум баг 3-р байранд
- 2020,2021 оны Дархан-Уул аймгийн баяр наадамд багийн харвааны төрөлд Ган сум баг 4-р байранд
- 2022 оны хойд бүсийн авраг шалгаруулах тэмцээний багийн харвааны төрөлд Ган сум баг тэргүүн байр
- 2022 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд багийн харвааны төрөлд Ган сум баг тэргүүн байранд
- 2022 оны улсын чанартай зохиогдог Энх мэндийн харваанд 96 баг оролцсоноос Ган сум баг 4 -р байранд эзэлсэн амжилттайгаар үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна

