“Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг компани”-иар шалгарлаа
Дархан хотын 65 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд “Дархан хотын хөгжлийн төлөө хамтдаа” хүндэтгэл, талархлын арга хэмжээ өнөөдөр (2026.09.17) аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Энэ үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг компани”-иар шалгарч, “ТАЛАРХАЛ” гардан авлаа.
Бид 2025 онд нийгмийн хариуцлагын хүрээнд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар 2.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
Тухайлбал, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна Дархан-Уул аймгийн Хонгор суманд мини хөл бөмбөгийн талбай байгуулах, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн инженерийн хөтөлбөрийг дэмжих, сагсан бөмбөг, волейбол, шайбтай хоккейн багуудтай хамтран ажиллах зэрэг олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

