“СЭТГЭЛ ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ?” СЭДЭВТ “PEER-TO-PEER” СУРГАЛТ БОЛЛОО
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Дархан-Уул аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-тай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Peer-to-Peer” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар сэтгэлзүйч П.Сувданчимэг “Сэтгэл зүй гэж юу вэ?” сэдвээр сэтгэл зүйн эрүүл мэнд, өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө зохицуулах, стрессийг даван туулах болон эерэг харилцааны талаар мэдлэг, мэдээлэл өгч, оролцогчид харилцан туршлага солилцлоо.
