“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА–ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтсээс “Аюулгүй ажиллагаа–Хүн бүрийн оролцоо” аяны хүрээнд “Тэг рүү тэмүүлэх аялал–2026” практик сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь ажилтнуудын аюул, эрсдэлийг зөв таньж үнэлэх, эрсдэлийг бууруулах оновчтой шийдвэр гаргах дадлыг хөгжүүлж, аюулгүй ажиллагаанд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байв.
Сургалтад гурван үеийн төлөөллийг нэг баг болгон оролцуулж, аюул, эрсдэлийг таньж үнэлэх практик дадлага, багийн тэмцээн, хөгжөөнт үйл ажиллагааг зохион байгуулж, үе үеийнхээ давуу талуудыг нэгтгэн, туршлага, ур чадвар, шинэ хандлагаа харилцан хуваалцсан нь хамтын оролцоо, харилцан ойлголцол, багаар ажиллах чадвар аюулгүй ажиллагааны салшгүй хэсэг болохыг онцоллоо.
Мөн аяны хүрээнд ажилтнуудын санал бодлыг сонсож, аюулгүй ажиллагаатай холбоотой асуудал, шийдлийн талаар нээлттэй ярилцах “Аяга цай–Агуулгатай яриа” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтэс




