“Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд”сэдэвт уулзалт амжилттай боллоо
”Чингис хаан үндэсний баялгийн сан нэгдэл”ХХК-ийн бүрэлдэхүүн компаниуд COP17 бага хуралд амжилттай оролцож, хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтаа дүгнэлээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хувьд “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдэвт өдрийг 8 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон өрхийн тариаланчид, эрдэмтэн, доктор, судлаачдын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны бодит үр дүнг танилцуулж, цаашид судалгаанд суурилсан үйлдвэрлэл эрхлэх, хамтран ажиллах шинэ боломжийг бүрдүүллээ.
Мөн компанийн үйл ажиллагааг байгальд ээлтэй савангийн түүхий эдээр дамжуулан олон нийтэд сурталчилж, ногоон дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 200 ширхэг цэцгийг оролцогчдод гарын бэлэг болгон хүргэлээ


