“Mining Week & MinePro-2026” олон улсын чуулган, үзэсгэлэн эхэллээ
“Уул уурхайн долоо хоног” буюу “Mining Week & MinePro-2026” олон улсын чуулган, үзэсгэлэн (2026.09.16) эхэллээ.
“Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Д.Сандаг-Очир болон төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд, салбарын мэргэжилтнүүд энэхүү арга хэмжээнд оролцож, уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, хөрөнгө оруулалт, шинэ технологийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Энэ үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас хиймэл оюун ухаан ашиглан Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг хэрхэн үнэлж буй сайн туршлагаасаа хуваалцсан юм.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд 15 орны 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 20 мянга гаруй оролцогч хүрэлцэн ирж, уул уурхайн техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ шийдлүүдээ танилцуулж байна.



