“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д хөндлөнгийн аудиторын баг ажиллалаа
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь үйл ажиллагаандаа Нэгдсэн менежментийн тогтолцоо (НМТ)-г нэвтрүүлэн, MNS ISO 9001:2016, MNS ISO 45001:2018, MNS ISO 14001:2016 стандартуудын шаардлагыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Нэгдсэн менежментийн тогтолцоо нь олон улсын стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлэх зорилгоор 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд “Эс Эф Си Эс” ХХК-ийн хөндлөнгийн аудиторын баг магадлах аудит хийж гүйцэтгэлээ.
Аудитаар стандартын хэрэгжилтийг үнэлж, цаашид тасралтгүй сайжруулах чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд байгууллага НМТ-оо дунд, урт хугацааны бодлого, стратегитай уялдуулан хэрэгжүүлж, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.



