“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ажилтнууд мод тарьлаа
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны хаврын мод тарилтаар Хараа голын эрэг дагуу татмын ойжуулалт хийж, нийт 15 га талбайд 40,000 ширхэг бургас мод, үйлдвэр, уурхайн ногоон байгууламжид 980 гаруй навчит шилмүүст модыг тарьлаа.
Мөн 6000 ширхэг мандлын цэцгийг үйлдвэр, уурхайн ногоон байгууламжид тариалсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд компанийн 35 нэгж, хэсгийн 300 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.
