“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК COP17 бага хуралд оролцож байна
СОР17 бага хурлын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас зохион байгуулсан “Хүнсний систем ба хөрсний эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.
Уулзалт хэлэлцүүлэгт салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, хүнсний аюулгүй байдал, хөрсний эрүүл мэнд, тэдгээрийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын шийдлийн талаар илтгэл тавьж, санал солилцлоо.
Панел хэлэлцүүлгийн үеэр оролцогчид салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хөрсний доройтлыг бууруулах бодит шийдлүүдийн талаар байр сууриа илэрхийлэв.


