НИЙТ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ БОЛЛОО
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ХЭМАБХ-ээс нийт ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин болон ажлын байрны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ээлжит сургалтыг өнөөдөр (2026.11.20) Залуучууд театрт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад Гангийн үйлдвэрийн 300 орчим ажилтан, албан хаагч хамрагдаж, ХАБЭА-н хууль, дүрэм, журмын мэдлэгээ дээшлүүлэх, ажлын байрны эрсдэлийг үнэлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой ашиглах, өндөрт болон цахилгаантай ажиллах үеийн аюулгүй ажиллагааг хангах, онцгой байдлын бэлэн байдлыг сайжруулах, ажлын байрны эрүүл мэндийн эрсдэлийг таньж мэдэх, анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшлээ.


