2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр
Шалгаруулалтын нэр: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Ган урсгал” амралтыг менежментийн гэрээгээр ашиглуулах гүйцэтгэгчийг сонгох
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Ган урсгал” амралтыг менежментийн гэрээгээр ашиглуулах гүйцэтгэгчийг сонгох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудаас мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлэг ирүүлж буй аж ахуйн нэгж байгууллагууд дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын ерөнхий танилцуулга
- Үнийн санал
- Ажлын даалгаврыг баталгаажуулан ирүүлнэ.
Сонирхсон аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох материалыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Мөн тодруулга мэдээллийг доорх хаягаар холбогдож авна уу.
Дархан-Уул аймаг, Хонгор сум, 16 дугаар баг, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК -ийн төв байр, 2-р давхар 206 тоот. Утас: +976-75090044