20 га -60 000 мод тарьж 76,8 га талбайд нөхөн сэргээлт хийв
“ТЭРБУМ МОД”- 1 сая мод тарина

  • Төмөртэй уурхайд 10,000 ш нарс мод,
  • Төмөртолгой уурхайд 10,400 ш навчит мод,
  • Үйлдвэрийн орчимд 7,400 ш навчит мод тарьсан

БО,ХАБЭА-ИЙН БОДЛОГО: Бид хууль тогтоомжийн шаардлага, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангаж, байгаль орчны сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байх нөхцөлийг бүрдүүлж, олон улсын стандартад нийцсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, байнгын сайжруулж ажиллана.

ЗОРИЛГО: №1 ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ
ЗОРИЛТ:№01

  1. Стандартад, хуулийн шаардлагад нийцүүлж ажлын байрны нөхцөлийн сайжруулалтыг хийнэ.
  2. Хөдөлмөрийн хүнд нөхцөл болон химийн бодисын ууршилт, тоосжилт, доргион, соронзон орны нөлөөлөл дор ажилладаг ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээг авах.
  3. Ажлын байрны нөхцөлийг тодорхойлох хэмжилтийг дотооддоо тогтмол хийж, хариу арга хэмжээ авдаг тогтолцоог бүрдүүлнэ.

ЗОРИЛГО: №2 ХАБЭА-Н СОЁЛ, ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ
ЗОРИЛТ:№02

  1. Эрсдэлгүй ажиллах дадал зуршил, хандлага төлөвшүүлэх.
  2. Байгууллагын ажилтан бүр ХЭМАБ-н ажилтан байх манлайллыг бий болгох.
  3. Байгууллагын бүх түвшинд харилцааний зөв хандлагын бий болгох

ЗОРИЛГО: №3 АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ
ЗОРИЛТ:№03

  1. 2022-2026 он хүртэл ЭРҮҮЛ АЖИЛТАН хөтөлбөр хэрэгжүүлэх
  2. Зохистой хооллолт хэвшил төлөвшүүлэх
  3. Өв тэгш бие бялдартай АЖИЛТАН байна
  4. Амьдралын зөв дадал хэвшүүлэх хөтөлбөр
  5. Ажилтны эрүүл мэндийн эрсдэлийн менежмент нэвтрүүлэх

ЗОРИЛГО: №4 ISO45001:2018 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХ
ЗОРИЛТ:№04

  1. 2024.07.30 хүртэл стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.
  2. Байгууллагын бүх шатанд ХЭМАБ-н манлайллыг бий болгоно
  3. Эрсдэлийн менежментийн тогтолцоог бий болгох.
  4. Ажилтан болон сонирхогч талуудыг хэрэгцээ хүлээлт, асуудлыг судалж ойлгох дүн шинжилгээ хийдэг болно.
  5. Аюул эрсдэлийг илрүүлсэн ажилтныг урамшуулах системийг хөгжүүлэх.
  6. Өндөр болон ноцтой эрсдэлийг удирдаж ажиллах.
  7. Эрсдэлд суурилсан төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлнэ.
  8. ХЭМАБ-н менежментийн тогтолцооны гүйцэтгэлийг үнэлж, тасралтгүй сайжруулалтын арга хэмжээг авч ажиллана.

ЗОРИЛГО: №5 ISO14001:2015 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХ
ЗОРИЛТ:№05

  1. Хог хаягдлын менежментийг бий болгох
  2. DMP цогцолборт төгөл бий болгох
  3. Гүний усыг дахин ашиглах технологийг бий болгох
  4. Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг боломжит түвшинд бууруулах

ЗОРИЛГО: №6 ХАБЭА-Н ЖИШИГ СУРГАЛТЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ
ЗОРИЛТ:№06

  1. Үр дүнд суурилсан, ХЭМАБ-н сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх.
  2. Чадамжийг тодорхойлж шалгуур үзүүлэлт, хяналтыг тогтолцоог бий болгоно
  3. ХЭМАБ-н сургалтын гарын авлага, сургалтын хэвлэмэл дэвтрийг хөтөлбөр тус бүрээр шинэчлэн сайжруулж, хэвлүүлэх

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй