Гангийн үйлдвэрлэлийг эдийн засгийн хувьд үр ашигтай, тогтвортой явуулахын тулд дараах үндсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Хаягдал төмрийн боломжит нөөцийг бүрдүүлэх
  • Үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалтыг нэмэгдүүлэх
  • Эдийн засгийн хувьд үр ашигтай үйлдвэрлэл явуулах
  • Техник, технологийн шинэчлэлт сайжруулалтыг тогтмол хийх
  • Боловсон хүчний цогц бодлого хэрэгжүүлэх

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь металлыг даралтаар боловсруулах, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэгдэн байгуулагдсан Монгол Улсын металлургийн салбарын анхдагч болоод хамгийн том ган үйлдвэрлэгч юм.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь ажилчдын эрүүл байх, аюулгүй орчинд ажиллах эрх зүйн заалтыг мөрдөх явдлыг үйлдвэрлэлд төдийгүй хүний хүчин зүйлийн хүрээнд жигд хангаж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд” гэсэн зарчмыг эрхэмлэн Монгол Улсын ХАБЭА-н холбогдох хууль, дүрэм журмыг мөрдлөг болгон ажилладаг.

Түүнчлэн хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд материал, түүхий эдийн хяналт, үндсэн үйлдвэрлэл, технологийн шат дамжлагын хяналт, худалдан борлуулах, хадгалах бүхий л үе шатанд чанарын удирдлагын хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажилладаг.

Мөн олон улсын болон үндэсний ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 170205:2007) стандартын шаардлага хангасан, уул уурхай, металлургийн төрөлжсөн өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лаборатортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Гангийн үйлдвэр

Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ба Япон улсын “Ниссэй”, “Мицубиши” зэрэг компанийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр юм. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн хүчин чадал, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрийн хайлах хэсэг /Бэлдэц үйлдвэрлэх цех/-т 25 тн-ын багтаамжтай шанаган зуухыг 2017 онд, цахилгаан соронзон холигчийг 2019 онд тус тус суурилуулсан.

Гангийн үйлдвэр нь 10-35 мм диаметртэй барилгын иржгэр ган туйван (арматур), 10-80 мм диаметртэй гөлгөр ган туйван үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.

Цаашдын зорилт

Төмрийн хүдрийн гаралтай түүхий эд ашиглан гангийн үйлдвэрийн хүчин чадал ашиглалтыг 80%-д хүргэн ажиллах зорилго тавин ажиллаж байна.

Гангийн үйлдвэрлэл