“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь нийт ажилтнуудын сургалт хөгжлийн хэрэгцээ шаардлагыг үндсэн дараах 5 чиглэлээр тодорхойлж, нэгдсэн төлөвлөгөө, төсвийг боловсруулан, модуль сургалт семинарыг зохион байгуулж үр дүнг үнэлж ажилладаг. Үүнд:
1. Манлайллын сургалт: Залгамж халааг бэлдэх, манлайлал, менежментийн чадавхыг хөгжүүлэх
2. Мэргэжлийн сургалт: Ажилтнуудын мэргэжлийн чадавх, экспертийг хөгжүүлэх, эрх олгох
3. Сургалт, судалгааны төсөл хөтөлбөрүүд: Бүтээмж, инновац хөгжүүлэлт
4. Шинэ ажилтны чиглүүлэх сургалт
5. Аюулгүй ажиллагааны дүрмийн ажиллах эрх олгох ХАБЭА сургалт
Мөн гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг тасралтгүй хөгжүүлэх зорилготой Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй, ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварын түвшинг үнэлэх, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хэрэгцээ, агуулга, чиглэлийг тодорхойлох, багш инженер техникийн ажилтнуудын харилцан туршлага солилцох боломжийг олгодог.
Сургалт, зааварчилгааны чанар, өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр олон улсын ба салбарын хэмжээнд зохион байгуулагдах семинар, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээнд оролцох, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, сурган, заах арга зүй, сэтгэл судлалын зохих мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлж, компанийн ажилтанд шаардагдах чадамжийн системийг хувь хүн, мэргэжлийн манлайллын гэсэн 3 үндсэн чиглэлээр тодорхойлж, ажилтан өөрийн чадамжийг үнэлэн, өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг соёлыг бий болгохын төлөө зорьж ажиллаж байна.