“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” нь металлыг даралтаар боловсруулах, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын металлургийн салбарын анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 04-р сарын 14 өдрийн 160 дугаар тогтоолоор, Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан хотод байгуулагдсан юм.

2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлснээр төмөрлөгийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Мөн 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангах зорилго бүхий “Уул уурхай, металлургийн цогцолбор” үйлдвэр болон хөгжих өөрийн концепци төлөвлөгөө боловсруулан 2011 онд Монгол Улсын стратегийн орд болох Төмөртэйн төмрийн хүдрийн ордын зүүн хэсгийн баруун биетэд ил уурхайг байгуулжээ.

Түүхэн замнал

Он цагийн хэлхээс

2022

2022 – “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэх үйл явцад хяналт хийснээр концессын гэрээг цуцалж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг төр мэдэлдээ авч ХХК хэлбэрээр үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр болов.

2022
2018

Ган үйлдвэрлэх хэсэгт шанаган зуух суурилуулав

2018
2017

Ган бөмбөлгийн давтах аргын үйлдвэр ашиглалтанд оров

2017
2016

Төмөртолгойн уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг байгуулав

2016
2015

Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хүртэл 36.1 км төмөр зам тавьж ачих буулгах терминаль, өртөө байгуулав

2015
2014

Төмөртэйн ордын Зүүний зүүн биет дээр ил уурхай байгуулагдав

2014
2014

Төмөртэйн уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг байгуулав

2014
2011

Төмөртэйн төмрийн хүдрийн ордын Зүүний баруун биет дээр ил уурхай байгуулав

2011
2010

Төмөртолгой уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг байгуулав

2010
2008

Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уулын төмрийн хүдрийн орд газрын лицензийг эргүүлэн авав

2008
1994

Үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оров

1994
1993

Анхны ган хайлалт хийгдсэн (1993.10 сар)

1993
1990

Төмөрлөгийн үйлдвэрийн шавийг тавьсан

1990

Түүхэн замнал