ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА
Дархан Сэлэнгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Найрамдлын Дархан хотод “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1994 онд ашиглалтад орж өнөөдөр 29 жилийн түүхэн хөгжлийг бүтээн, хүнд үйлдвэр, уул уурхайн салбарыг түүчээлэн 1600 гаруй ажилтантайгаар уул уурхай олборлолт, төмөрлөгийн үйлдвэрлэлийн томоохон цогцолбор үйлдвэр болон өргөжин ажиллаж байна.
Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр Төрийн өмчит хувьцаат компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” 195 дугаар тогтоол, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн “Орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” 4 дүгээр тогтоолын хүрээнд Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, нэгжүүдийн орон тоо, ажил албан тушаалын ангилал, жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/45 дугаар тушаалаар орон тооны дээд хязгаарыг 1650 ажилтантайгаар батлагдсан.
Энэхүү тогтоол, тушаалын хүрээнд хүний нөөцийн зохион байгуулалт, бүтэц орон тоо 2023 онд 3 газар, 13 хэлтэс, 11 алба, 5 цех, 2 уурхай, 2 төвд нийт 1527 ажилтантайгаар үйл ажиллагаа явагдаж байна.
Хүний нөөцийн хөгжлийн эрхэм зорилго
Компанийн бизнес төлөвлөлт богино болон урт хугацааны зорилт, чиг үүргийг биелэлтийг хангахад техник технологи, инновацийн өөрчлөлт шинэчлэлтэд зохицож чадах үнэт зүйлс, мэдлэг чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтны хөдөлмөрийн харилцааны тэгш байдлыг хангах, тасралтгүй сургах, хөгжүүлэх, ажиллах таатай орчинг бүрдүүлэх эрхэм зорилготой ажиллах.