Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-д 2023 оны байдлаар 1560 ажилтан албан хаагч ажиллаж байна. Нийт ажилтан албан хаагчдын 60 хувь нь гэр хороололд, 10 орчим хувь нь түрээсийн байранд амьдардаг.
Тус үйлдвэрийн нийт ажилтнуудын дунд тулгамдаж байгаа нийгмийн асуудлаар судалгаа явуулахад шийдвэрлэх асуудлын хамгийн эхэнд орон сууцны асуудлыг дурьдсан байдаг. Орон сууцны хүсэлт ирүүлсэн ажилчдын 70 хувь уурхайн ажилчид, 30 хувь нь үйлдвэрийн ажилтнууд байлаа. Тиймээс Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Удирдлага, менежментийн багаас үйлдвэрийн ажилтнуудын амьдралын орчин нөхцлийг нь сайжруулах тохилог, хямд өртөгтэй орон сууцны хороолол байгуулах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Орон сууцны хүсэлт ирүүлсэн нийт ажилтан, албан хаагчдын цэцэрлэгийн насны 700-аад, сургуулийн насны 1500-аад хүүхдэд цэцэрлэг сургуулийн хэрэгцээ шаардлага байгаа юм.
Үйлдвэрийн ажилчдын орон сууцны хороолол байгуулах төслийн хүрээнд цэцэрлэг сургууль бүхий цогцолбор хороолол байгуулахаар судалж байна. Ажилчдын орон сууцны хороолол байгуулах төсөл одоогоор хорооллын газрын 5 га дэд бүтэц татах боломжтой газраа Аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлэн төсөл хэрэгжүүлэгч компаниа сонгон шалгаруулсан үе шаттай явагдаж байна. Тун удахгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын хороолол сүндэрлэн босно.