Асуулт & Хариулт
Түгээмэл асуултууд
Нээлттэй зарлагдсан ажлын байрны дагуу өргөдөл гаргах боломжтой. Хэрэв таны сонирхсон ажлын байр зарлагдсан байвал компанийн вэбсайтнаас өргөдлийн маягтыг энд дарж татаж авах буюу компанийн байран дээр хүрэлцэн ирж авч болох бөгөөд өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай материалуудыг хавсаргаж заасан хугацааны дотор багтаан ирүүлнэ.
Өргөдөл гаргагчид өөрсдийн сонирхсон ажлын байранд өргөдөл гаргах нь нээлттэй боловч тухайн ажлын байранд тохиромжтой ажлын туршлагатай буюу ажиллах чадвартай гэдгээ харуулж чадах өргөдөл гаргагчид илүү давуу талтай болно.
Болно. Та анкет хэсэг дэхь анкетыг бөглөх буюу өөрийн СҮ-г humanresource@dmp.mn хаягаар илгээх боломжтой.
Та анхан шатны ярилцлагад ирэхдээ анкет, 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэх, дипломын хуулбарын хамт авч ирнэ.
Та өөрийн сонирхсон ажил, албан тушаал дээрээ ажлын дадлага туршлага хуримтлуулж амжаагүй бол санаа зовох хэрэгггүй, анкетаа илгээж болно. Бид таны анкетыг хүлээн авч судлах явцдаа ажил горилогчийн чадварыг давхар дүгнэдэг бөгөөд таны чадварт нийцсэн тохирох ажлын байр байвал санал болгодог.
Зөвхөн анкетын шалгаруулалтаар тэнцсэн ажил горилогчдыг тухайн чиглэлийн мэргэжлийн шалгалт болон ярилцлагад дуудах ба шалгалт авах, ярилцлага хийх газар, цагийг танд утас болон и-мэйлээр мэдэгдэх болно.
Ажил горилогчийн анкет болон бусад хавсаргасан материалыг буцаан олгох боломжгүй.
Манай компани нь ажил горилогчийн явуулсан бүхийл мэдээллийг чанд нууцлан архивлан хадгалдаг тул та санаа зовохгүй байж болно.