БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

ШААРДЛАГА ISO 14001:2015 (MNS ISO 14001:2016)-Г ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ

Уурхай, үйлдвэрийн бүсэд хөрс, ус, агаарын хяналт шинжилгээг улирал бүр УЦУОШТөвтэй хамтран хийж үр дүнд судалгаа хийж сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

НӨХӨН СЭРГЭЭЛТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ

  • Лицензийн талбайд 18,1 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгсөн.
  • Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, Нөхөн сэргээлт 2024 хөтөлбөрийн хүрээнд эвдэрч эзэнгүй орхигдсон 97.3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 13 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгсөн.
  • Мөн 60-н толгой тарвагыг сэргээн нутагшуулсан байна.

ТЭРБУМ МОД ХӨТӨЛБӨР

Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарих амлалт өгсөн ба энэ ажлын хүрээнд Хараа голын эрэг дагуу Сэлэнгэ аймгийн нутагт 100 га, Дархан уул аймгийн нутагт 70 га татмын ойг нөхөн сэргээхээр гэрээ байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 40 га талбайг хашаажуулан 30000 орчим бургас мод тарьсан байна.

Хараа голд навчит мод, Төмөртэй уурхайд шилмүүст мод үржүүлэх үржүүлгийн газар байгуулан 30000 орчим тарьц суулгац ургуулсан байна.

Байгаль орчин