“Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалт боллоо
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК “Монсэгү” ХХК-тай хамтран 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд албан хэргийг хууль, журам, стандартын дагуу хөтлөн явуулах, байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийг архивлах, бичиг хэргийн стандартын хэрэгжилтийг сайжруулж, хангах талаар мэдлэг олголоо.
Сургалтад байгууллагын нийт 84 ажилтан, албан хаагч хамрагдлаа.

