CAT 395 экскаватор хүлээн авлаа
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК парк шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь Төмөртэй уурхайн уулын ажилд ашиглах АНУ-ын Caterpillаr брэндийн 395 маркийн экскаваторын түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.06.12) боллоо.
CAT 395 нь 6,5 м.куб багтаамжийн шанага, 543 морины хүчтэй хөдөлгүүр бүхий 2025 оны шинэ загвар бөгөөд 360 градус харах камер, операторын аюулгүй байдлыг бүрэн хангасан дэвшилтэт шийдэл, тоног төхөөрөмжийн бүх мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулдаг зэрэг олон давуу талтай орчин үеийн техник юм.
CAT 395 экскаваторыг ашиглалтад оруулснаар уулын ажлын техникийн бэлэн байдлыг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, олборлолтын тасралтгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.
