2026 оны хаврын мод тарилтын ажил эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2026 оны хаврын мод тарилтын ажлыг эхлүүлж, Хараа голын эрэг дагуух татмын бүсийн 15 га талбайд 40,000 ширхэг бургас мод тарихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 18,000 ширхэг мод тариад байна.
Мөн Гангийн үйлдвэрийн ногоон байгууламжид 450 ширхэг навчит болон шилмүүст мод, Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнд 2,100 ширхэг мод тарих ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.
Үүний зэрэгцээ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шинэ Хархорум хотын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд 2025 онд тарьсан 1,000 ширхэг нарс, гацуур модны усалгаа, арчилгааны ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна.
