“Дархан Марафон-2026” бүх нийтийн гүйлт боллоо
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь биеийн тамир, спортыг дэмжих, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Дархан Марафон-2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
“Бид Дархандаа хайртай” уриан дор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ өнөөдөр албан ёсоор эхэлж, Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 10 мянга гаруй иргэд, тамирчид нэгэн гараанаас хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин оролцож байна.
“Дархан Марафон-2026” нь нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ болж байна.

