“Ажлын нэг өдөр гэр бүлээрээ” өдөрлөг боллоо
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилтан, албан хаагчдынхаа хүүхэд багачуудын дунд “Ажлын нэг өдөр гэр бүлээрээ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын 0–16 насны 2570 хүүхэд багачууд, мөн Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн нийт 130 гаруй хүүхдэд баярын бэлэг гардууллаа.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Эцэг эхийн зөвлөл нь Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газартай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг билээ.
