“Уурхайчдын спортын их наадам-2027” Дархан хотод болно
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК “Уурхайчдын спортын их наадам-2027” арга хэмжээг зохион байгуулах эрхээ албан ёсоор гардан авлаа.
Ирэх жил уул уурхайн салбарын шилдэг тамирчид Дархан хотод чуулж, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөхөөр болж байна.

