Уурхайчдын спортын их наадам-2026” боллоо
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Уурхайчдын спортын их наадам-2026” өнөөдөр эхэлж, тус наадамд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн баг тамирчид идэвхтэй оролцож, спортын 7 төрөлд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Энэ удаагийн тэмцээн “Эрч хүч, эв нэгдэл” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд уул уурхайн салбарын төрийн болон хувийн хэвшлийн 42 байгууллагын 1800 гаруй уурхайчин тамирчид оролцож байна. Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
