ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР П.АМАРЖАРГАЛ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО
2026 оны 4 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Самбо бөхийн мастерсын Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Төмөртолгой уурхайн гагнуурчин, Олон улсын хэмжээний мастер П.Амаржаргал 71 кг жингийн М1 ангилалд өрсөлдөж, аваргын алтан медалийн эзэн боллоо. Мөн Цувимал үйлдвэрлэх цехийн Дахин халаах зуухны оператор Х.Чинбат 98 кг жингийн М2 ангилалд амжилттай барилдаж, Гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол Баяжуулахын технологи инженер Г.Шагай тавдугаар байрт шалгарчээ.
Та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэл бидний бахархал юм. Тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье!


