ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ОРГИЛ ТӨМӨРТОЛГОЙ, ТӨМӨРТЭЙН УУРХАЙ, ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨНД АЖИЛЛАЛАА
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” XXK-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Оргил Төмөртолгой, Төмөртэйн уурхай болон Төмөртэй өртөөнд ажиллаж, үйлдвэрлэлийн тасралтгүй, аюулгүй, үр ашигтай ажиллагааг хангах, нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдалд анхаарч ажиллахыг онцоллоо.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь Төмөртэй уурхайн ажилчдын хотхоны барилгын ажлыг энэ онд эхлүүлж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэн, уурхайчдын ажиллах, амьдрах орчныг сайжруулж, илүү тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байна.



