ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран ажилтан, албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Мөрийтэй болон цахим тоглоомын сөрөг нөлөө, цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээллийг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бодит жишээ, зөвлөмжийг хүргэж ажиллав.
Тус сургалт нь ажилтан, албан хаагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд цаашид үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.




