ХАРАА ЗҮЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ХАМРАГДЛАА
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийн урилгаар БНСУ-ын “Южин оптикал” нүдний эмнэлэг хараа зүйн цогц үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Үзлэгийн хүрээнд ажилчдын харааны чадвар, нүдний эмгэгийг нарийвчлан шалгаж, мэргэжлийн зөвлөгөө өгч, ойрын болон холын харааны шил зүүх шаардлагатай ажилчдад харааны шилийг газар дээр нь тааруулан үнэ төлбөргүй олголоо.





