“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” БОЛЛОО
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам хамтран салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, төрийн өмчит үйлдвэр, компаниудад буй сул ажлын байрны мэдээлэл өгөх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийн арга хэмжээг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК оролцож, компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
