“АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд компанийн ажилтнуудад зориулсан “Анхны тусламжийн сургалт”-ыг 4 дүгээр сарын 6–8-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад нийт 100 ажилтан хамрагдаж, осол гэмтэл болон яаралтай нөхцөл байдалд анхан шатны тусламж үзүүлэх онолын мэдлэг, практик ур чадварыг эзэмшсэн юм.
