“MONGOLIA MINING-2026” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia Mining-2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХХК оролцож байна.
Энэ жилийн үзэсгэлэн “Ирээдүйг нээе-Инноваци, тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ, ХБНГУ, Их Британи, Энэтхэг, Турк, Австри зэрэг 20 гаруй орны 150 уул уурхайн компани оролцож байна.
Үзэсгэлэн 2026 оны 4-р сарын 15-17-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах бөгөөд та бүхнийг манай үзэсгэлэнгийн талбайд зочлохыг урьж байна.




