“АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор “Ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.04.03/ нийт ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар ажилтнуудын ажлын байрны харилцаа, сэтгэл зүйн орчныг сайжруулах, стрессийг зөв удирдах, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг олголоо.



