ГАМШГИЙН АЮУЛЫН ҮЕИЙН СУРГАЛТ, ДАДЛАГА БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 , 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд гамшгийн аюулын үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг өнөөдөр /2026.03.26/ Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.
Сургалт, дадлагын үеэр ажилтнуудад газар хөдлөлтийн аюулын талаарх мэдлэг олгож, сургалтын өмнөх болон дараах мэдлэгийг шалган, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын бэлэн байдлыг үнэлж, зөвлөгөө мэдээлэл өглөө.






