ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас иргэд, олон нийтийг залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.03.31/ зохион байгууллаа.
Тус сургалтад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд сүүлийн үед нэмэгдэж буй цахим орчин дахь залилангийн хэлбэрүүд, тухайлбал хуурамч цахим хуудас, сошиал сүлжээ ашиглан мөнгө залилдаг арга, утсаар болон мессежээр хуурч мэдээлэл авах зэрэг нийтлэг тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бодит жишээнд тулгуурлан тайлбарласан юм.
Мөн иргэд хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх, үл таних эх сурвалжаас ирсэн холбоос, мэдээлэлд болгоомжтой хандах, аливаа сэжигтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх зэрэг урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэлээ.

