“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХҮРЭЛЦЭН ИРЖ ТУРШЛАГА СУДЛАВ
Дархан-Уул аймгийн “Дархан-Ус суваг” ХК-ийн төлөөлөл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д хүрэлцэн ирж, компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын хүрээнд хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагын талаар харилцан мэдээлэл солилцлоо.





