“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК, МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн удирдлагыг 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд уул уурхай, металлургийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах асуудалд онцгойлон анхаарч, үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэн дээшлүүлэх, мөн хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.




