“ГАНГААР БАРЬСАН ИРЭЭДҮЙ” “ГАНГИЙН ҮЙЛДВЭР-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” БҮТЭЭЛЧ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийн нэрэмжит “Гангийн Үйлдвэр – Бидний Ирээдүй” гар зургийн уралдаан болон “Гангаар барьсан ирээдүй” бүтээлч инженерийн уралдаан 2025 оны тавдугаар сарын 22-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уралдаанууд нь хүүхэд, өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гангийн үйлдвэрлэл, инженерийн шинжлэх ухаанд хандах сонирхлыг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд нийт 97 гар зураг, 8 инженерийн бүтээл иржээ.
Уралдааны шилдэг оролцогчдод “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж хувийн зүгээс мөнгөн шагнал, өргөмжлөл гардууллаа.
Уралдааныг шүүгчдээр Дархан Уул аймгийн Урчуудын эвлэлийн багш, зураач Б.Чаасамба, Хүүхэд Гэр бүлийн Хөгжил Хамгааллын газрын мэргэжилтэн, сэтгэлзүйч Намуунаа нар ажиллалаа.
“Гангийн Үйлдвэр – Бидний Ирээдүй” гар зургийн уралдаанд:
1–3 анги:
Г. Билигтөгс – 1-р сургуулийн 3а анги
Ч. Мэргэн – Эмпати сургууль 1б анги
Б. Содгэрэл – 9-р сургууль 2г анги
4–6 анги:
Д. Ариун-Эрдэнэ – ОИЦ 6-7 анги
Б. Уранхолбоо – ОИЦ 6-5 анги
Б. Буянзаяа – Од сургууль 6-3 анги
7–9 анги:
Ш. Шинэзаяа – ОИЦ 9-7 анги
Б. Энх-Уянга – ОИЦ 8-1 анги
О. Гэгээнээ – 15-р сургууль 9а анги
10–12 анги:
Э. Энхсайхан – Од сургууль 12-5 анги
А. Энхтамир – 31-р сургууль 10-2 анги
Б. Энх-Эрдэнэ – ОИЦ 10-р анги
“Гангаар барьсан Ирээдүй” бүтээлч инженерийн уралдаанд:
10–12 анги:
У. Номинболор – 9-р сургууль
Б. Ганном – 15-р сургууль
Ө. Мөнгөнцоож – 15-р сургууль
7–9 анги:
Б. Янжинлхам – Элит 22-р сургууль
А. Билгүүн – ОИЦ
Д. Гансүлд – 15-р сургууль


