“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 100,000 МОД ТАРЬЖ, УРГУУЛААД БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нэг сая мод тарих зорилт тавин өнөөдрийн байдлаар 100,000 мод тарьж, ургуулаад байна.
Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинээр байгуулагдаж буй Хархорум хотын бүтээн байгуулалтын ногоон байгууламжид 2.5–3.5 метр өндөртэй 500 ширхэг нарс, 500 ширхэг гацуур нийт 1000 модыг тарьж цаашид арчилгаа, хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллана.




