ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛД ОРОЛЦОЖ БАЙНА
Энэ оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраах ажилд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн механик инженер Б.Энхбаяраар ахлуулсан хамт олон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газар, тус сумын Онцгой байдлын газар, иргэд, аж ахуйн нэгжүүд, Монголын төмөр замын хамт олонтой хамтран түймэр унтраах, цурам манах, цэвэрлэгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.




