БНХАУ-ЫН JIAN LONG ГРУППЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Жиан Лүнг Групп” (Jian Long Group)-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Гангийн үйлдвэрийн төсөл, Монгол улсын металлургийн салбарт харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааг төлөвлөх, дэвшилтэт технологи, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Jian Long групп болон “Хэйлонжян Фүсян нийлүүлэлтийн сүлжээний удирдлага” ХХК-ийн гүйцэтгэх захирал Вэнь Лию, нүүрсний хэлтсийн дарга Ма Тэнбо, нүүрсний хэлтсийн менежер Үнэнбаяр, Монгол талыг хариуцсан захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Жин Фэнг нар оролцсон бол “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Хяналт хариуцсан менежер Г.Одхүү, Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Б.Оргил, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга В.Цэнджав нар оролцлоо.
Уул уурхай, металлургийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн компанийн зорилгын хүрээнд зохион байгуулсан энэхүү уулзалт нь гадаад харилцааг бэхжүүлэх, цаашдын түншлэлийн үндэс суурийг тавьсан онцлох үйл явдал болсон юм.




