“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь олон улсын MNS ISO 9001:2016 (Чанарын менежментийн тогтолцоо), MNS ISO 45001:2018 (ХАБЭА менежментийн тогтолцоо), MNS ISO 14001:2016 (Байгаль орчны менежментийн тогтолцоо) зэрэг гурван стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн хүнд үйлдвэрлэлийн салбартаа анхны компани боллоо.
Ингэснээр нэгдсэн менежментийн тогтолцоогоор олон улсын шаардлагыг хангаж, дунд болон урт хугацааны бодлого, стратегидаа тусган хэрэгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах зорилт тавин ажиллаж байна.


